Бангладеш: Ядуусын хороолол шатаж 10,000 иргэн орон гэрээ алдав

 

Бангладеш улсын нийслэл Дакка хотын ядуусын хороолол шатаж 10,000 гаруй иргэн орон гэрээ алдсан тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө гарсан галын улмаас Чалантика ядуусын хорооллын 1,200 гаруй байшин, овоохой шатжээ.

Ихэнх байшин овоохойн дээврийг хуванцраар түр торгоосон байсан тул гал хурдан газар авсан гэж тайлбарласан байна. Хорооллын оршин суугчид амь насаа алдсан тухай мэдээлээгүй ч олон арван иргэн түлэгдэж бэртжээ. Гал хаанаас эхэлсэн болон галын шалтгаан хараахан тогтоогдоогүй.

 

 108356106 bbc226bf ad76 4d4f bfd9 229228359098

 108356102 95e279bd e3d0 4f63 a070 50cbe3fad0a6

 

Амьдрах газаргүй болсон 10,000 ядуу иргэн суруулийн байруудад түр орогнож байна.

 

 108351253 mediaitem108351252

 

Гал сөнөөгчид галыг унтраахаар зургаан цаг гаруй тэмцжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Дакка хотын эртний дүүрэгт гарсан галын улмаас 80 орчим иргэн амиа алдсан бол эргийн Читтагон хотын ядуусын хороололд гал гарч есөн хүн амиа алдсан юм.

 

 108349645 055875432 2 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.