Өнөөдөр 60 сая төгрөгийн азтан тодорно

НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу наймдугаар сарын 18-нд Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.