СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Levis, Wrangler жинсний үйлдвэрийн ажилчдыг бэлгийн дарамтанд оруулж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Америкийн алдарт Levis, Wrangler брэндийн жинсний Лесотогийн вант улс дахь үйлдвэрийн эмэгтэй ажилчдад бэлгийн дарамт үзүүлсэн нь нотлогджээ. Үйлдвэрийн эзэн, менежерүүд эмэгтэй ажилчдад ажлын байраа хадгалахын тулд бэлгийн харилцаанд орохыг тулган шаардсан байна.

Америкийн Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах консорциумаас Тайваний Ниен Синг компаний эзэмшдэг 10,000 гаруй ажилтантай таван үйлдвэрт шалгалт хийжээ. Шалгалтын дүнд ажилчдыг тушаал дэвшүүлэх, дэмжих, бүтэн цагийн ажилтнаар авахын тулд бэлгийн харилцаанд орохыг шаардаж байсан нь илэрсэн байна. Үүгээр зогсохгүй хөдөлмөрчдийн эрхийг зөрчсөн үйлдлээ нуун дарагдуулахыг оролдсон гэдгийг илрүүлжээ.

Өмнөд Африкийн нутаг дэвсгэрт оршдог далайд гарцгүй жижиг улсын эдийн засгийн чухал салбар болсон томоохон үйлдвэрт зүй бус явдал давтагдаж байсныг 140 гаруй гэрчийн мэдүүлгээр нотолсон байна. Нэрээ нууцалсан ажилтны ярьснаар “манай хэлтсийн бүх эмэгтэй ажилчид даргатай дотно харилцаанд орсон. Эмэгтэйчүүдийн хувьд энэ нь ажлын байраа хадгалж үлдэхээс өөр аргагүй байдалд орсон явдал юм. Хэрэв тэдний хүсэлтийг эсргүүцвэл ажлаасаа халагдах, гэрээгээ сунгах боломжгүй болдог” гэсэн байна.

Энэ талаар үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудад гомдол гаргахад алдаагаа засна, дахин ийм зүйл давтагдахгүй хэмээн амаар хэлдэг ч түүнийг таслан зогсоох, сахилга шийтгэлийн арга хэмжээг үйлдлээр огт хэрэгжүүлж байгаагүй гэдгийг ажилчид ярьсан байна.

Ниен Синг компанийн зүгээс эмэгтэй ажилчдад бэлгийн дарамт үзүүлсэн болон аль нэг удирдах ажилтан хэрэгт холбогдсон тухай огт мэдээлээгүй аж. Зүй бус үйлдэл гаргасан дарга, менежерүүдийн дунд гадны иргэд холбогдсон байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.