Хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байна

 

Үндэсний статистикий хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд хийсэн 2019 оны 2-р улирлын судалгааг танилцуулсан билээ. Уг судалгаагаар анхаарал татахуйц нэгэн дүн гарчээ. Энэ бол монгол улсын хүн амын баян, ядуугийн зааг ялгаа өсч байгаа үзүүлэлт.  

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг Жини коэффициентээр тодорхойлдог бөгөөд 2019 оны 2 дугаар улиралд Жини коэффициент өмнөх оны мөн үеэс 0.005 нэгж, өмнөх улирлаас 0.018 нэгжээр нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, баян ядуугийн ялгаа нэмэгдэж байна гэсэн үг юм.

Орлогын тэгш бус хуваарилалт буюу Жини коэффициентийг бүсээр нь ангилж үзвэл,

Төвийн бүсэд - 0.341,

Улаанбаатар хотод - 0.337 болж, улсын дунджаас 0.004-0.008 нэгжээр их,

Баруун, Хангай, Зүүн бүсэд - 0.285-0.326 болж, улсын дунджаас 0.007-0.048 нэгжээр бага гарчээ. Эндээс харвал,

Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.