СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгос Умард Солонгостой хэлэлцээр хийх боломжоо "бүрмөсөн" алдав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөж дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг тэмдэглэж өчигдөр улс орон даяар мэдэгдэл хийсэн билээ. Тэрээр уг дайнаас болж хоёр хуваагдсан Солонгосын хойг ирэх 2045 он гэхэд эргэн нийлж, эв нэгдэл энх тайван ноёлж цоо шинэ хойгийг дахин танилцуулах хүртэл хүлээж байна хэмээн ярьжээ.

Мөн зүүн эргийн орчимд хоёр удаа пуужин харвасан тухай Өмнөдийн цэргийн мэдээлэлд дурджээ. Энэ нь сар хүрэхгүй хугацаанд Умард Солонгос улс зургаа дахиа пуужин харвасан явдал юм.

 

 

Төрийн мэдлийн телевизээр хийсэн мэдэгдэлд Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг ичгүүр сонжуургүй этгээд хэмээн нэрлэж, Өмнөд Солонгосын албаны хүмүүстэй дахин хэлэлцээр хийх аргагүй болсон гэжээ. Мөн

 

 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн уулзалт бүтэлгүйтсэн ч зургадугаар сард Солонгосын хойгт дахин уулзаж цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг сэргээхээр санал нэгдээд байсан юм. Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт умардын ахан дүүс болох өмнөдүүд гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.