Эрүү шүүлт тулгагдан хохирсон А.Ганхуяг Төв аймгийн шүүх дээр иржээ

 

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн шүүх дээр дөрөв дэх өдрөө үргэлжилж буй . . Бусдад эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдаж, гэм буруугаа шүүхээр дэнслүүлж буй дээрх есөн хүн түүнийг хэрхэн хэлмэгдүүлэн зовоосон талаар түүнтэй ярилцахыг хүссэн боловч тэрбээр цаг нь арай болоогүй байна хэмээн эелдэгээр татгалзсан юм. А.Ганхуяг хоёр сарын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нартай хамт телевизийн нэвтрүүлэг оролцох үедээ Төв аймаг дахь шоронд түүнийг хэрхэн тарчлааж байсан талаар цухас дурдаад өнгөрсөн юм. Тэрбээр “ . Намайг хоригдсоны маргааш эхнэр  маань дулаан хувцас авчирч өгсөн ч тэрийг нь надад өгөөгүй.  Монгол улс ардчилсан улс. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учир эндээс гарах ёстой гэж бодож байсан ч тэд цаазын ял тулгаж хүчээр хэрэг хүлээлгэхийг оролдож байх үед нь хэнтэй ч уулзуулахгүй ингэж байгаад цааш нь харуулчих вий ч гэх бодол төрдөг байлаа” хэмээн ярьж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.