Монголын эзэнт гүрний үед хамрагдах торхтой шар тос олджээ
Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Уг олдворууд дунд 700-800 жилийн өмнө хадгалсан торхтой шар тос ч байгаа ажээ.
Энэхүү шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг Монголын Үндэсний музейд хийх юм. Хэвлэлийн бага хурлаар нээлт болж буй шинэ ховор олдворуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлж, дэлгэрэнгүй танилцуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.