ВИДЕО: Зэвсэгтэй этгээд цагдаагийн зургаан ажилтныг буудаж шархдуулав

 

АНУ-ын Филадельфи мужид орон нутгийн цагаар их үдийн 16 цагийн орчимд буутай этгээд цагдаа нарын эсрэг гал нээж буудалцаан эхэлсэн талаар мэдээлэв. Сэжигтэн зургаан офицерыг буудаж шархдуулсан ба олон цаг үргэлжилсэн ажиллагааны дараа түүнийг барьж саатуулсан байна.

Орон нутгийн эх сурвалжууд сэжигтний нэрийг Маурис Хилл хэмээн зарлажээ. Цагдаагийн ажилтнууд түүний гэрийг бүслэн авсны дараа хоёр гараа өргөн бууж өгсөн байна. Сэжигтний гэрт түгжигдээд байсан цагдаагийн хоёр офицер, гурван хүнийг SWAT тусгай хүчнийхэн аварчээ.

 

6d437a65 philly shooting 1

190814 philadelphia active shooter ew 508p ee41ad422e432fc39c0c02bdc2e448d5

 

Маурис Хилл болсон явдлыг Facebook цахим сүлжээгээр шууд дамжуулж байсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Долоон цагийн турш үргэлжилсэн буудалцаан, баривчилгааны үеэр цагдаа нар түүнийг өөрийн саналаар бууж өгөхийг хүсчээ. Сэжигтний гэрийн утсаар залгаж, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчтэй нь хамтран ажилласан байна. Цагдаагийн ажилтнуудын авсан шарх амь насанд халгүй гэж эмч нэр мэдэгдэв.

 

AP 19227156271271 768x494

 

Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар ойролцоогоор зуун удаа буун дуу гарсан гэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.