Дональд Трамп Хонконгийн асуудлаар Ши Жиньпинтэй уулзах хүсэлт тавьжээ

 

Хонконгт гурван сарын хугацаанд үргэлжилж буй жагсаалыг тайван замаар шийдвэрлэж, намжаах хүсэлтээ АНУ илэрхийлсэн. Хилийн ойролцоо Хятадын армийн хагас цэрэгжүүлсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн байрлалаа эзэлснийг хиймэл дагуулын зургаар батлан мэдээлсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп байр сууриа хараахан илэрхийлээгүй байсан юм.

Тэрээр "Хятадын дарга Ши Жиньпинийг би сайн мэднэ. Тэр бол ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн агуу удирдагч. Ши дарга Хонконгийн нөхцөл байдлыг хүнлэг энэрэнгүй сэтгэлээр түргэн шуурхай шийдвэрлэхийг хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр чадна. Хувийн уулзалт хийвэл ямар вэ?" хэмээн жиргэсэн байна. 

Тайван жагсаал мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөнөөр үргэлжилсэн ба даваа гарагт Хонконгийн олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа тасалдсанаас дэлхийн улс орнууд аялагч зорчигчдод сэрэмжлүүлэг өгсөн. Түүний хэлснээр Америкийн ард түмэн өнгөрсөн түүхийг мартаагүй гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.