ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Apocalyptica - The Life Burns
Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай сонголдог метал тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Финландын сонгодог метал алдарт Апокалиптика хамтлагийн 2006 оны "The Life Burns" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Апокалиптика

Финландын сонгодог метал урсгалаар тоглодог Апокалиптика хамтлаг 1993 онд байгуулагдан домогт Металлика хамтлагын бүтээлүүдийг ковер хийж байжээ. Тэд уламжлалт гитар ашиглахгүйгээр морин хийл хөгжмөөр метал хөгжим тоглож байсан нь олны анхаарлыг ихээр татаж байлаа. Апокалиптика хамтлаг 1996 онд анхны бие даасан "Plays Metallica by Four Cellos" цомгоо гаргасан ба уг цомогт Металлика хамтлагийн дуунуудыг ковер хийсэн гайхалтай цомог болсон юм. Улмаар 1998 онд хоёр дахь бие даасан Inquisition Symphony цомгоо гаргасан ба уг цомогт зөвхөн Металлика бус Пантера, Сепалтура зэрэг хамтлагийн дуунуудаас ковер хийн тоглосон байдаг. Харин студийн гурав дахь Cult цомогтоо тэд анх удаа өөрсдийн уран бүтээлүүдийг тоглосон байдгаас гадна тэд дуучинтай болсон байдаг. Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо толилуулж буй The Life Burns амьд тоглолт нь Апокалиптика хамтлагийн бүхий л хит уран бүтээлүүд бүгд багсан байна.

The Life Burns амьд тоглолтод эгшиглэх дуунуудын дараалал
- "Path"
- "Master of Puppets" (Metallica cover)
- "Somewhere Around Nothing"
- "Fight Fire with Fire" (Metallica cover)
- "Quutamo"
- "Heat"
- "Betrayal"
- "Nothing Else Matters" (Metallica cover)
- "Hope"
- "Life Burns!"
- "Fisheye"
- "Bittersweet"
- "Seek & Destroy" (Metallica cover)
- "Prologue (Apprehension)"
- "Creeping Death" (Metallica cover)
- "Inquisition Symphony" (Sepultura cover)
- "Enter Sandman" (Metallica cover)
- "Refuse/Resist" (Sepultura cover)
- "Hall of the Mountain King"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.