90 сая австрали долларын мансууруулах бодис илрүүлжээ

 

Австралийн цагдаагийн газар Күйнслэнд мужийн нутаг дэвсгэрээс 90 сая австрали долларын үнэ хүрэх их хэмжээний хууль бус мансууруулах бодис илрүүлжээ. Цагдаа нар хэрэгт холбоотой байж болзошгүй зургаан хүнийг баривчлан саатуулсны дөрөв нь Их Британи улсын иргэд байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд 51 настай эмэгтэй байгаа юм.

Хурааж авсан их хэмжээний мансууруулах төрлийн бодисоор 12 сая ширхэг капсул бүхий сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл үйлдвэрлэж Австралийн зах зээлд худалдаалахаар зэхэж байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгджээ. Уг хэрэг нь Австрали улсын түүхэнд гурав дахь их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлсэн явдал болж байна.

 

 108305761 drugsstory

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.