Swarowski брэнд Хонконгийг бие даасан улс гэж үзсэндээ хүлцэл өчив

 

Ойрын хоногуудад дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа Хонконгийг бие даасан тусгай улс мэтээр дүрсэлсэн хэд хэдэн томоохон брэндүүд Хятадын Засгийн газраас хүлцэл өчсөн. Эдгээр компаниудын нэг Австрийн алдартай гоёл чимэглэлийн Swarowski брэнд болж байна.

Тус компани өөрсдийн веб хуудсандаа Хонконгийг Хятадаас тусдаа бие даасан улс мэтээр олон нийтэд харагдахаар мэдээлэл байршуулсандаа хүлцэл өчиж алдаагаа засахаа албан ёсоор мэдэгджээ.

Үүнээс өмнөхөн Versace, Givenchy, Coach зэрэг дэлхийд алдартай томоохон брэндүүд мөн Хятадын ард түмэн, Засгийн газраас хүлцэл өчиж Хонконгийг бие даасан тусгай улс мэтээр шинэ бүтээгдэхүүндээ тусгасан учир худалдаанд гаргахаа зогсоосон байна. Эдгээр брэндүүд шинээр үйлдвэрлэсэн богино ханцуйтай цамцан дээр алдартай хотуудыг улс үндэстний хамт бичихдээ Хонконгийг Хятадын харьяа биш гэж үзэн салгаж бичжээ. Мөн Тайвань, Макаог Хятадаас салангид гэж дүрсэлсэн байна.

 

 108283880 ebofidowkaa4ncw

sub buzz 2729 1565648286 7

sub buzz 2040 1565648237 7

 

Хятадын Засгийн газар болоод ард түмэн үүнд эгдүүцэн бухимдлаа илэрхийлсэн юм. Хонконг, Макао бол нэг улс хоёр системт тусгай бүс бөгөөд БНХАУ-ын бүрэлдэхүүн гэж үздэг. Харин тайваньчууд өөрсдийгөө бие даасан улс гэж хамгаалдаг боловч Бээжингийн эрх баригчид тэднийг нэг мужаа хэмээн мэдээлдэг. Тайванийг барууны орнууд бие даасан улс гэж дэмждэг ч Монгол улсын Засгийн газар гадаад бодлогын хүрээнд Тайваний тусгаар тогтнолыг хараахан хүлээн зөвшөөрөөгүй тул улс хэмээн нэрлэхээс татгалздаг билээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.