Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар өнөөдөр тайлбар мэдүүлгээ өгнө

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдэж магадгүй байна. . Өчигдөр орой 19.00 цагийн үед шүүх хуралдааны үеэр хохирогч Т.Чимгээ болон хохирогчийн өмгөөлөгчийн бие тавгүйрхсэн тул шүүх хурлыг өнөө өглөөний 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.  Өчигдрийн байдлаар есөн шүүгчдэгч болон тэдний өмгөөлөгч нар тайлбар мэдүүлгээ өгч дууссан бөгөөд өнөөдөр хохирогч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар тайлбар мэдүүлгээ өгсний дараа мэтгэлцээн явагдаж, шүүх шийдвэрээ гаргах юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.