ВИДЕО: Жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн ОАК-д дүр бүтээжээ

 

Содура, Аравт, Луйвар, Үргээлэг, 2000 зэрэг кино бүтээлүүдээрээ авьяас чадвараа харуулж, олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд дүр бүтээжээ. "The Longest Day in Changan" нэртэй 48 ангитай цуврал зургадугаар сарын 27-ны өдрөөс  эхлэн Хятададын зах зээлд цацагдаж эхэлсэн байна.

Paw студийн бүтээл, найруулагч Cao Dun-ы ажилласан цуврал киног зохиолч Мa Boyong-ийн "The Longest Day in Changan" түүхэн романаас сэдэвчлэн бүтээжээ. Цувралд 618-907 оны хооронд оршин тогтнож байсан Тан гүрний нийслэл Чанган хот дахь халдлагыг зогсоож буй талаар гардаг аж. Бүтээлийн Чанган нь 700-аад оны үед дэлхийн хамгийн том хотод тооцогддог байжээ.

 

 

Дараах линкээр үзнэ үү

https://twitter.com/CarlZha/status/1160573557618778113?fbclid=IwAR0s5-4GPGd9uTqzS4ksSbj39Mh7EFV8hykHsxV5mkSStHbvbgwc2palogI 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.