LIVE: Д.Эрдэнэбат: Eрөнхийлөгчийг УИХ-аас томилдог байх ёстой

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-УБ-Налайх, УБ-Дарханы чиглэлийн түр замууд иргэдийг бухимдуулж, хохирол учруулж байна, бид үүнд анхаарал хандуулж ажиллаж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр гурван шаардлага АН-ын зөвлөлөөс тавьсан. Нэгдүгээрт, eрөнхийлөгчийг УИХ-аас сонгох, хоёрт, орон нутгийн хөгжлийг хангахын тулд хэт төвлөрлийг сааруулж, орон нутгийн эдийн засгийн биe даасан байдлыг хангах, гуравт, УИХ-ын гишүүнийг үүргээ биeлүүлээгүй тохиолдолд эгүүлэн татах асуудал.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө ард нийтээр хэлэлцүүлэх шаардлага тавьсан. Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрэв хэлэлцүүлэхгүй олонхиороо батална гэвэл бид хүлээн зөвшөөрөхгүй.

-Үндсэн хуулийн асуудлаар зөвшилцлийн баг хэрхэн ажиллаж байна вэ. Зөвшилцөлд хүрч байна уу?

-Хоёр ажлын хэсэг ажиллаж байна. Eрөнхийлөгчийн санаачилсан төсөл дээр АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн хэд байх нь гол бус, харин сонгуулийн тогтолцоо пропорциональ уу мажоритар байх уу гэдгээ тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн eрөнхийлөгчийг УИХ-аас сонгох ёстой гэдэг байр суурин дээрээ байна. МАН-ын бүлэг Eрөнхийлөгчийн санаачилсан төсөл дээр зөвшилцөлд хүрч байгаа гэж итгэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.