Норвеги: Исламын сүмд гал нээсэн сэжигтэн бусдад зодуулсан байдалтай шүүх танхимд иржээ

 

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Норвегийн нийслэл Осло хот дахь Аль Нур исламын сүмд халдлага үйлдсэн сэжигтнийг шүүх танхимд даваа гарагт дууджээ. Сэжигтэн 21 настай Филип Маншаус Ослогийн шүүх танхимд ирэхдээ хоёр нүд нь хөхөрсөн, хүзүү нүүр нь бэртэж гэмтсэн байдалтай ирсэн байна.

Эх сурвалжуудын бичиж байгаагаар сэжигтэн чухам хэдийд хаана гэмтсэн нь тодорхойгүй байгаа ч багадаа дөрвөн долоо хоногийн турш 24 цагийн хатуу хорионд саатуулагдах тул хяналтын камерыг шалгаж үзнэ гэжээ.

Ослогийн исламын сүмд гарсан халдлагын үеэр нэг эрэгтэй гэмтэж шархадсан ба хэргийн дараа сэжигтний гэрээс 17 настай охин дүүгийнх нь цогцос олдсон. Маншаус сүмд гал нээх үедээ хуяг дуулга өмссөн байсан ба сүмээс олдсон зэвсгийг түүний гал нээхдээ ашигласан зэвсэг гэж үзжээ.

 

190810141336 01 oslo mosque shooting 0810 exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.