СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ: Учир битүүлгээр амиа алдсан цөмийн эрдэмтдийг үндэсний баатраар өргөмжилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Оросын Цагаан тэнгист амиа алдсан цөмийн эрдэмтдийг Үндэсний баатар цолоор нэхэн шагнасныг эх сурвалж мэдээллээ. Эрдэмтэд далай дахь цөмийн пуужингийн хөдөлгүүр дээр туршилт хийж байгаад учир битүүлэг шалтгаанаар дэлбэрч амиа алдсан байна.

АНУ-д төвтэй цөмийн шинжээчдийн хэлснээр цөмийн цэнэгтэй далайн хөлгийн шатахуун туршилтын үеэр шатаж таван эрдэмтэн амиа алдсан гэжээ. Түүнчлэн барууныхан уг зэвсгийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрсөн жил сайрхан мэдэгдэж байсан зэвсэг мөн гэж таамаглажээ.

Росатом цөмийн агентлагийн тэргүүн Валентин Костюков “туршилтад оролцож байсан эрдэмтэд бол үндэсний баатрууд юм. Тэд ОХУ-ын цөмийн төвийн шилдгүүд  бөгөөд маш хүнд нөхцөлд туршилт явуулж байсан” гэжээ.

 

 

Амиа алдсан таван эрдэмтэд Саров хотын ойролцоо ажиллаж байсан ба тус хотод хоёр хоногийн турш гашуудал зарласан юм.

Оросын Батлан хамгаалах яамнаас уг дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхит бодисын ямар нэг нөлөө, өөрчлөлт илрээгүй гэж мэдээлж байсан ч зэргэлдээх хотуудад оршин суугчид цацраг идэвхт бодисын хор нөлөөг бууруулахад хэрэглэдэг иодыг нөөцөлсөн байсан гэжээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.