“Хүүхдэд ээлгүй Хонконг”

 

Хятадын тусгай бүс Хонконгийн жагсагчид 10 дахь долоо хоногтоо ардчиллын төлөө тэмцэж жагсаалаа үргэлжлүүлэв. Ардчиллыг дэмжигч, Засгийн газрын эсрэг жагсагчид өнгөрсөн шөнө хаалттай байсан галт тэрэгний буудалд нэвтэрч хэв журам сахиулах цагдаа нартай мөргөлдсөн байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, хиймэл сумтай буу ашиглаж олон хүн гэмтэж бэртсэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав.

Хонконгийн Засгийн газар Бээжингийн эрх баригчидтай хэрэгтэн солилцох хэлэлцээр байгуулах болсныг иргэд хүчтэй эсэргүүцэж улмаар эрх баригчид хуулийн төслийг түдгэлзүүлээд байгаа. Гэсэн хэдий ч жагсагчид хуулийн төслийг бүрмөсөн эргүүлэн татахыг шаардсаар байна.

 

  

Тайван замаар эхэлсэн Хонконгийн жагсаалд ардчиллыг хүсэмжлэгчдээс гадна эцэг эхчүүд, тэдний хүүхдүүд гудамж талбайд гарч нэгдсэн байна. Тэд хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайханд санаа зовж буйгаа ийн илэрхийлжээ. Эцэг эхчүүдийн хэлснээр хүүхдүүдээ ирээдүйд эрх чөлөөтэй, эрх тэгш амьдрахад сэтгэл зовниж буй тул Засгийн газрын эрх баригчид нүдээ нээж, чихээ онгойлгож, зүрх сэтгэлээ дэлгэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

 

6094

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.