Хөх мөрнийг дагаж Түвд, Хятадын нутгаар 6,300 км аялсан нь

 

Уэльсийн иргэн уртаараа дэлхийд гуравдугаарт, Ази тивд тэргүүлдэг Хөх мөрнийг эхээс нь адаг хүртэл туулж, Хятадыг хөндлөн гулд аялсан дэлхийн анхны аялагч болон түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

Хөх мөрөн Хятадын баруун өмнөдөөс зүүн өмнөдөд хөндлөн урсаж Шанхай хотын ойролцоо Зүүн Хятадын тэнгист цутгадаг тул Дайксын аялал өнөөдөр энд дуусчээ. Жилийн турш үргэлжилсэн ганцаарчилсан аялал хоёр хоногийн өмнө дуусах ёстой байсан ч Лекима хар салхины улмаас хойшилж тэрээр өнөөдөр бариандаа оров. Лекима хар салхины улмаас Хятадад 40 гаруй иргэн амиа алдаад байгаа юм.

 

DSC 2982

 

Нил, Амазон мөрнүүдийн дараа ордог Хөх мөрөн 6,300 км урсдаг ба нэг улсын нутаг дэвсгэрт урсдаг хамгийн том мөрөн гэдгээрээ алдартай. Дайкс уг аяллынхаа туршид амсаж туулсан, үзсэн харсан бүгдээрээ түүх болон үлдэх хэмжээний ном зохиол бичиж мандарин буюу хятад хэлнээ хөрвүүлэхээр төлөвлөж байгаагаа хуваалцжээ.

 

ash evans

0 Old Colwyn explorer Ash Dykes is set to complete his latest mission on Monday to be the first person

 

Түүний хэлснээр Хөх мөрний аялал Хятад даяар олон хүний анхаарал татаж эхэлсэн бөгөөд ийнхүү олны анхаарлын төвд орно гэж бодоогүй ажээ. Adidas, GQ сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна жүжигчин Жет Ли зэрэг олны танил алдартнууд Дайксыг сонирхож хамт зургаа авахуулсан байна.

 

2a3567e5 b26a 4bd1 b507 fd641adcd246

 

Уэльсийн иргэн Хөх мөрнийг даган ганцаар аялахдаа олонд тэр дундаа өрнөдийн орнуудад нууцлаг Хятадын байгаль экологи, соёлын талаар судалгаа хийж бусдад таниулахыг зорьжээ. Аялал түүнд амар байсангүй. Таван ч удаа 5,100 метр буюу Эверестийн оргил дахь төв баазын өндөртэй тэнцэхүйц өндөрлөгт гарчээ. Хамгийн хүнд хэцүү үе аялал эхлэхэд тохиосон гэжээ.

 

Madagascar7

ama dablam summit 768x512

 

Дайксын хэлснээр Хөх мөрнийг дагах аялал нь өндөрлөсөн боловч түүний ирээдүйн амжилт, карьерын аялал Хятадын зах зээлд дөнгөж эхэлж байна гэжээ.

 

 88293349 ashdykefinished

1

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.