ОХУ-д дахин эсэргүүцлийн жагсаал болж, 300 орчим хүн баривчлагдав

 

ОХУ-ын нийслэл . Энэ удаа жагсагчид албан ёсны зөвшөөрөлтэйгөөр жагссан боловч цагдаа нартай мөргөлдсөний улмаас Москва хотод 221, Санкт-Петербург хотноо 80 гаруй хүн баривчлагдсан байна. Түүнчлэн жагсаал болохоос хэдхэн цагийн өмнө цагдаа нар сөрөг хүчний идэвхтэн Любовь Соболыг олон нийтийг жагсаалд турхирсан гэх шалтгаанаар албан өрөөнөөс нь баривчилжээ.. ОХУ-ын сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшсэн хэд хэдэн хүнийг хангалттай тооны гарын үсэг цуглуулаагүй гэх шалтгаанаар сонгуульд оролцохыг нь хориглосон юм. Үүнээс үүдэн сүүлийн хэдэн долоо хоног дараалан амралтын өдрүүдээр шударга сонгууль явуулахыг шаардсан жагсаал болж байна. Өмнөх хоёр удаагийн жагсаалын үеэр цагдаа болон үндэсний аюулаас хамгаалахын ажилтнууд нийт 2000 орчим хүнийг баривчлан хорьсон юм. Тэднийг зөвшөөрөлгүй жагсаал хийж, олон нийтийг үймээнд турхирсан хэргээр яллажээ. . ОХУ-д ирэх есдүгээр сард орон нутгийн удирдлагыг сонгох сонгууль болох билээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/europe/2019/08/ tens-thousands-rally-election-protest-moscow-190810143831955. html

undesnii%20shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.