СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украйн Владимир Путины айлчлалыг эсэргүүцэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Украйны Гадаад харилцааны яам ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд сайн дураараа ОХУ-д нэгдсэн Крымд айлчилж байгааг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Яамнаас гаргасан мэдэгдэлд “Украйнаас булаан авч түр эзэлсэн газар нутагт ОХУ-ын төрийн албан хаагчид хийсэн шиг айлчлалыг Киевтэй тохиролцолгүйгээр энэ айлчлалыг хийж байна. Энэ нь ОХУ-ын зүгээс манай улсын газар нэгдмэл байдмал, үндэсний тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг” гэж бичжээ. Ерөнхийлөгч Владимир Путин Урал мотоциклоор, Крымийн бүгд найрамдах улсын удирдагч Сергей Аксиаонов, Севастаполь хотын дарга Михайл Расвочаев нартай уржигдар “Шөнийн чоно” хэмээх мото клубын зохион байгуулсан мотоциклчдын фестивальд ирсэн ажээ.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: www.polit.mn

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.