Энэтхэг 2022 он гэхэд 175 гигаватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэнэ

 

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Синграули хотын дэгүүр өтгөн манан хуржээ. Синграули хот нь Энэтхэг Улсын нүүрсний нийслэл хэмээгддэг. Тус хотод Ерөнхийдөө Энэтхэг Улс нь бүх цахилгаан эрчим хүчнийхээ 75 орчим хувийг нүүрсний цахилгаан станцаас гаргаж авдаг. Хэдийгээр нүүрсээр ажилладаг цахилгаан станц нь эрчим хүч болон дулаан үйлдвэрлэдэг ч агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Синграулигийн хувьд энэ жагсаалын 22 дугаарт жагсдаг. Зөвхөн 2017 онд л гэхэд агаарын бохирдлын улмаас Энэтхэгт 1.2 сая хүн нас барсан гэсэн судалгаа гарсан байдаг. Синграули хотын дээгүүр татсан өтгөн мананг багасгахын тулд нүүрс олборлогч компанид нүүрс тээвэрлэдэг машинуудыг бүхээгтэй болгох, нүүрс олборлодог талбайнуудад ус цацах гэх мэтчилэн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Түүнчлэн Энэтхэг Улс нь хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг. Үүнээс үүдэж зарим мужид зуны улиралд хэт халах тохиолдол жилээс жилд өссөөр байгаа юм. Энэтхэгийн эдийн засаг, хүн ам жил ирэх тусам хурдацтай өсч үүнийг дагаад эрчим

хүчний хэрэглээ өсөхөөр байгаа нь тус улсын Засгийн газар ирэх 10 жилд нүүрсний хараат байдлаа арилгаж, эрчим хүчний хэрэглээгээ өөр эх сурвалжаар нөхөх сорилттой тулгархад хүргэж байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд Нарендра Модигоор удирдуулсан Засгийн газар нүүрсний хэрэглээг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амбийцтай төлөвлөгөө танилцуулаад байгаа. Тухайлбал, тус улсын Энэтхэг Улсын хувьд сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. Өнгөрсөн оны хувьд Энэтхэгийн эрчим хүчний салбарт эргэлт гарсан жил байсан гэж хэлж болно. Учир нь тус улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын өргөтгөл анх удаагаа уламжлалт эрчим хүчнийхийг давжээ. Энэ жил ч энэ байдал үргэлжлэхээр байгаа юм. Энэтхэгийн зах зээлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх орон зай эрчимтэй тэлж буйн шалтгааныг шинжээчид энэ төрлийн цахилгааны эх үүсвэрийн үнэ тариф буурч буйн зэрэгцээ үр ашиг нь дээшилж байгаатай холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: https://edition.cnn. com/2019/07/11/business/india-energy-coal/ index.html

undesnii%20shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.