Оюутан цэргүүдийн бэлтгэлтэй танилцжээ

 

Засгийн газраас зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг” сургалтын “Цэргийн мэргэжлийн бэлтгэл хээрийн сургалттай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар өчигдөр танилцжээ.

Оюутан цэргүүд өчигдрийн хээрийн бэлтгэл сургуулилтаар гранат шидэж, буудлага гүйцэтгэж, танк, хуягт тээвэрлэгчийн доогуур мөлхөж, гал түймэртэй болон саадтай газар орныг туулж салбарын сайдууддаа суралцсан цэргийн эрдмээ үзүүлжээ.

гээд амьд гарах арга ухааны олон зүйл сурснаа албаныханд сонирхуулсан байна.

 “Оюутан цэрэг” хөтөлбөр нь 2016 оноос шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албаны нэгэн хэлбэр болж хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сургалтад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд ч гэсэн өмнөх жишгээр 1000 гаруй оюутан хамрагдаж мөн орон нутгийн хамрах хүрээг улам өргөжүүлжээ. Тухайлбал, энэхүү сургалтад 2017 онд 10, 2018 онд 14 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчийг хамруулсан бол энэ жилээс Дорноговь аймаг дахь Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг нэмж хамруулснаар 15 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид энэхүү сургалтад хамрагдсан байна.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.