СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Москва хотын цагдаа нар дахин 800 гаруй жагсагчийг баривчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Сөрөг хүчний нэр дэвшигчдийг Москва хотын Думын сонгуульд оролцуулахаас татгалзсаныг эсэргүүцэгчид өнгөрсөн бямба гарагт дахин жагсчээ. Москва хотын дарга энэ удаагийн эсэргүүцлийн үйл ажиллагааг зохион байгуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд жагсаал хууль бус гэдгийг цагдаа нар жагсаалд оролцогсдод анхааруулсан байна. Гэвч жагсагчид ОХУ-ын нийслэл Москва хотноо жагсаал зохион байгуулж, энэ үеэр цагдаа нар 600 гаруй жагсагчийг баривчилжээ.

Харин гэж мэдээлсэн. Баривчлагдсан хүмүүсийн дунд сэтгүүлчид болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Игорь Каляпин байгаа аж. Харин Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн Любовь Соболийг эсэргүүцлийн ажиллагаа болохоос өмнө баривчилжээ. Москва хотын Щербинка тойргийн шүүх Любовь Собольд 300 мянган рублийн торгууль ноогдуулсан байна. Долдугаар сарын 27-нд болсон өмнөх эсэргүүцлийн ажиллагааны үеэр 1000 гаруй хүнийг баривчилсан билээ.

. Харин Москва хотын Цагдаагийн ерөнхий газраас жагсагчдыг зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан гэх шалтгаанаар хүчээр тарааж, хотын зөвлөлийн сонгуульд нэрээ бүртгүүлж чадаагүй сөрөг хүчний төлөөлөгчид болох Иван Жданов, Любовь Соболь, Дмитрий Гудков, Илья Яшин тэргүүтэй 1000 гаруй хүнийг баривчилсан. Москва хотын сонгуулийн хороо хотын зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн бие даагчийг бичиг баримт дутуу бүрдүүлсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. Сонгуульд нэр дэвшихийн тулд тодорхой тооны иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Сонгуулийн хороо нийт 233 нэр дэвшигчийг бүртгэж, 57 хүний цуглуулсан гарын үсгийн зарим хэсэг нь хуурамч гэж үзэн бүртгэхээс татгалзжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш ОХУ-ын нийслэлд ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн тоог хязгаарлах шийдвэрийг эсэргүүцэгчдийн жагсаал болж байгаа юм. Түүнчлэн уг явдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газрыг шүүмжлэгч Алексей Навальныйг өргөн хүрээ хамарсан жагсаал хийхийг уриалсан хэргээр 30 хоног хорих шийтгэл оноогоод буй. Өнгөрсөн сарын 20-ны бямба гарагт болсон жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Навальный 27-ны бямба гарагт хотын захиргааны төв байрны өмнө үүнээс ч илүү өргөн хүрээ хамарсан жагсаал хийхийг уриалсан юм. Навальныйгаас гадна идэвхтэн Константин Котов, Александр Арчагов, Олег Степанов нарыг ОХУ-ын Захиргааны хуулийн 20.2-р зүйлийн хоёрдугаар хэсэгт заасны дагуу ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагааны дүр бичлэгийг фэйсбүүк хуудастаа байршуулсан хэргээр 10 хоног саатуулууд буй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.