Д.Трамп Мексикийн хилийг тусгаарлахаар яарч байна

Ж.ЦОГЗОЛМАА

. Хууль тогтоогчид энэ бүтээн байгуулалтад шаардлагатай төсвийг батлахаас татгалзсан ч Дээд шүүх үүнийгээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм.

Консерватив намын төлөөлөл бүхий Шүүхийн бүрэлдэхүүний дийлэнх нь дээрх саналыг дэмжсэн ч Конгресс эсрэг байр суурьтай байна. Учир нь тэд үүнийг Мексикийн Засгийн газрын эсрэг Ардчилсан намынхан гутамшигтай харилцаа үүсгэнэ гэж болгоомжилж байгаа аж. “АНУ-ын Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг няцааж, өмнөд хил дээр хана барих ажлыг үргэлжлүүлэхээр боллоо. Хилийн хамгаалалт, хуулийн хэрэг­жүү­лэлтийг нэгтгэсэн том ялалт байлаа” гэж Д.Трамп шүүхийн мэдэг­дэл гарсны дараа жиргэсэн байв.

Гэсэн ч одоогоор шүүхийн албан ёсны шийдвэр гарах хүртэл сорилтууд үргэлжилсээр байх төлөвтэй байгаа юм. “Өнөөдрийн шийдвэр нь цэрэг армийн төсөв нь хилийн ханын бүтээн байгуулалт болж улмаар Калифорни, Нью Мексик, Аризона муж дахь холбоо харилцаа, нийтийн эзэмшлийн талбай, гол усны урсацыг ханаар тусгаарлахаар болж байна” гэж хана барих төслийг эсэргүүцэгчдийн нэг, “Sierra Club” байгаль орчныг хамгаалах төвийн өмгөөлөгч Глориа Смит хэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд ерөнхийлөгч Д.Трамп Конгрессийн зөвшөөрөлгүйгээр тусгаарлах ханыг босгох үндэсний түргэвчилсэн хөтөлбөрөө тунхагласан юм. Үүний дараа Ардчилсан намын төлөөлөгчид үүнийг Д.Трамп АНУ-ын Үндсэн хууль болоод Конгресс дэх өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж байна хэмээж байв. н юм. Тус засаг захиргаанаас мэдэгдэж буйгаар шүүхийн шийдвэрийг яаралтай гаргуулах шаардлагатай аж.

. Д.Трамп “Тусгаарлах хана босгосноор хууль бус цагаачдыг хязгаарлахаас гадна хар тамхины наймаачдын замыг хаах юм” гэжээ.

zuunii medee31

2019.7.29  ДАВАА  №149  (6116)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.