"Говь шанх-2019" даншиг наадамд есөн насны морь уралдана

 

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг "Говь шанх-2019" даншиг наадам долдугаар сарын 26-28-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод болно. Тус наадамд зургаан наснаас гадна эрлийз гурван насны морь уралдаж, хүчит бөх барилдаж, сур, шагайн харваа болно гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. 

Энэхүү наадмыг 1999 оноос зохион байгуулсан бөгөөд энэ жил "Говь даншиг" наадмын 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.