ВИДЕО: "Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ" ОХУ 3:0 БНХАУ
Эмэгтэйчүүдийн волейболын 20 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсад зохион байгуулагдаж байна.

Одоогоор хоёрдугаар тойргын тоглолтууд явагдаж байгаа ба эдгээр тоглолтуудаас ОХУ болон БНХАУ-ын шигшээ багуудын тоглолтыг онцлон бүрэн эхээр нь толилуулж байна. ОХУ-ын шигшээ багийн хувьд нэгдүгээр тойрогт С хэсгийн бүх өрсөлдөгчдөө хожин нэгээр гарсан бол БНХАУ-ын хувьд В хэсэгт Польш болон Египтийн багуудыг хожсон ч Перугийн шигшээ багт хожигдон хэсгээсээ хоёроор гарсан юм.
Хоёрдугаар тойрогт хоёр багийн хувьд Е хэсэгт хуваарилагдсан ба 3:0 харьцаагаар ОХУ-ын шигшээ баг илт илүүрхэн өрсөлдөгчөө буулган авлаа. Өнөө шөнө ОХУ дараагийн тоглолтоо Бразилын шигшээ багтай тоглох бол БНХАУ-ын шигшээ баг Италийн шигшээ багтай тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.