Н.Батсуурь бууршгүй хүчит, Ц.Содномдорж саруул сайжрах чимэг хүртэв

 

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгодог.

Энэ жилийн наадамд 512 бөх зодоглосноос Улсын гарьд Б.Гончигдамбад “хуурнан шуугигч”, зургаа давж дунд шөвөгт үлдсэн Улсын аварга Ч.Санжаадамбад “үнэн зоригт”, улсын аварга С.Мөнхбатад “цогт гарамгай”, Улсын арслан П.Бүрэнтөгсөд “үнэн зоригт” чимэг тус тус олгожээ.

66618187 566259627237000 2574134111362875392 n livetv

Мөн тав давсан Улсын харцага Б.Бат-Өлзийд “өсөх идэр”, Улсын начин Э.Энхбатад “улам нэмэх”, Улсын начин Д.Цэрэнтогтоход “өсөх идэр” чимэг олгосон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.