СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Эрдэнэбат: Хүн амын өсөлтийн тоонд тохируулж төлөөллийн тоог нэмэх нь зүйтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Гэвч өчигдөр /2019-07-16/ Ерөнхийлөгч УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэмжээний санал оруулж ирсэн. Уг төсөлтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүдээс тодруулга авч хүргэж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

"Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч  өчигдөр УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийллээ. Ер нь бол орж ирсэн шинэ санаануудыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Хамгийн гол нь сонгодог парламентийн суурь зарчим гурван тийшээ салаалаад байж болохгүй. Санал нийлж байгаа олон зүйл бий. Сонгодог парламентийн гол суурь зарчим бол "сонгуулийн хэлбэр ямар байх ёстой вэ" гэдэг маш чухал.

Ерөнхийлөгчийн санал бол "Холимог" хэлбэрээр явуулья гэсэн байна. Хүн амын өсөлтийн тоонд тохируулаад төлөөллийн тоог нэмэх нь зарчмын хувьд зөв юм гэдэг дээр бид санал нэг байгаа. Түүнээс гадна хэд хэдэн Үндсэн хуулийн гол суурь зарчим дээр тулгуурласан, өнгөрсөн 20 хэдэн жилд бидэнд саад болоод байсан гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Нэгдүгээрт, Сонгодог парламентийн төлөөллийн суурь зарчим бол "Тогтолцоо ямар хэлбэртэй байх вэ" гэдгээс онцгой чухал хамаарна.

Хоёрдугаарт, Эдийн засгийн асуудал. Үндсэн хуульд төр эдийн засгийг зохицуулна гээд заасан. Улс орны хөгжил орон нутгаас эхэлдэг. Гэтэл одоо орж ирсэн хуулийн төслүүдэд эдийн засгийн ойлголтыг эсрэгээр нь заагаад өгчихсөн байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөгжлийг дэмжье гэвэл эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлэх ёстой.

Бид Ерөнхийлөгчийн ерөнхий гол санаануудыг дэмжиж байгаа. Байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж харж байгаа. Гэвч цаашид асуудал яаж өрнөх нь вэ гэдгийг харъя. Ерөнхийлөгч нэгэнт хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт шахуу зүйлийг санаачлаад оруулаад ирсэн юм чинь УИХ зайлшгүй харилцан ярилцах байлгүй дээ" гэлээ.

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль чинь нэг талаасаа санал мөн ч нөгөө талаасаа нэмэлт өөрчлөлтийн хууль өргөн барих хэмжээнд байна. УИХ яаж үзэхийг би хэлж мэдэхгүй байна...

-УИХ-ын одоо шинэчилсэн ажлын хэсэг байгуулах шаардлагатай юу?

-Одоо ямар шийдвэр гарахыг харна. Төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Зарчмын хувьд Ерөнхийлөгчтэй зайлшгүй зөвшилцөх ёстой. Ардчилсан нам өөрсдийнхөө байр суурийг маргааш илэрхийлнэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.