Сарны хагас хиртэлтийг өнөө шөнө харах боломжтой

 

Улаанбаатарын цагаар энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө сарны хагас хиртэлт болно. Энэ хиртэлийг Австрал, Африк, Хойд Америк, Европ тивийн зарим улс орнууд болон Ази тивээс ажиглаж болох юм. .

Улаанбаатарын цагаар урьдчилсан товч мэдээ:

7.16-нд Сар, Санчираас урагш 0.2°-аар байрлана. 15 цагт

7.17-нд Сар, Дэлхий вангаас хойш 0.04°-аар байрлана. 1 цагт

7.17-нд Бүтэн тэргэл сар. Арван тавны сар 5:38 цагт

7.17-нд Сарны тал хиртэлт 5:38 цагт

 107893025 7ec7315e 3233 4da8 a990 0e5b48e2dc2a

Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг.

Нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг.

. Мөн сар хиртэлтийн үеэр сар энгийн тэргэл сараас илүү хурц болдоггүй тул тусгай багаж ашиглалгүй энгийн нүдээр харахад аюулгүй байдгаараа нар хиртэлтээс ялгаатай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.