“Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад үхрийн ястай мах 13800 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн Статис тикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр аж. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 153 төгрөгөөр буюу 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 80 төгрөгөөр буюу 0.5 хувиар тус тус өссөн байна. Энэ ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг байсан бол “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянга 800 төгрөгийн үнэтэй байжээ.

. Ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8700 төгрөгөөр, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11 мянган төгрөгөөр худалдаалж байжээ. Харин гурил болон хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байсан гэнэ.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.