Дараах авто замууд хаалттай байна

 

Авто замын засвар, шугам сүлжээний ажил эхэлж, нийслэл хотын хэд хэдэн газарт зам хаажээ.

19 дүгээр хорооллын автобусны буудлыг хаажээ

Тухайлбал, энэ сарын 13-16-ны өдрийг дуустал Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо буюу 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарц хүртэлх авто замыг хаажээ. Гүүрэн гарцын зүүн талын дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг ажлыг гүйцэтгэж байгаа юм.

66454912 1418849834922435 4546608222986829824 o

Гурвалжингийн гүүр хаалттай

. “Одкон Холдинг” ХХК нь инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Уг замын доор байрлах дулааны шугам сүлжээний ажил хийгдэж байгаа тул жолооч нар Нарны гүүр болон Энхтайвны гүүрээр зорчихыг зөвлөж байна.

gurvaljin zam haah 2

 

Цэцэг төвийн уулзварыг маргаашнаас хаана

Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  энэ сарын 16-18-ны өдрийн хооронд хаахаар болжээ.  Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн” ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх гэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд  бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

tsetseg tub zam haah 2

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн зам хаана

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдуулан . Үргэлжлүүлэн ирэх есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл Алдархаан сумын Чигэстэй багаас Загастай баг хүртэлх 37 км автозамыг хааж замын ажил гүйцэтгэх юм байна. 

Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх авто зам хаалттай 

1234567 1 (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.