СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд 12 хүн нас барж, 48 хүн гэмтжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд энэ сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд  нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан, хэлбэрийг авч үзвэл зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн найм нь зорчигч хэлбэрээр, дөрөв нь явган зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүний 28 нь зорчигч, 20 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэх” гэх газар /сумын төвөөс баруун урагш 14 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашинаар энэ сарын 13-нд аяллын майхан мөргөж, майхан дотор байсан таван хүнийг дайрчээ.

Майхан дотор амарч байсан О /7сартай,эмэгтэй/, С /6сартай,эмэгтэй/ нарын хоёрын хүүхэд нас барж, С /3настай, эрэгтэй/, С /11настай, эрэгтэй/, /21настай,эмэгтэй/  нарын гурван хүн гэмтсэн байна. Одоогоор согтуу болон төрөл садны хүн дайрсан эсэхийг шалгаж байгаа гэнэ.

Түүнчлэн энэ сарын 10-нд Хэнтий аймагт согтуудаа өөрийн хоёр хүүхдээ майхантай нь дайрсан хэрэг гарсныг өмнө нь мэдээлсэн билээ.

  •   2019.07.14-ний 12:45 цагийн орчим ЧД-ийн 16-р хороо Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд амины Lexus LX470 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Н /1нас 6сартай.эрэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон.
  • 2019.07.14-ний 20.30 цагийн орчим Архангай аймаг Тариат сум “Далай толгой” гэх газар /сумын төвөөс урагш 33км/ асфальтан замд Toyota Axio маркийн автомашин онхолдож, жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барж, зорчигч У /26настай.эрэгтэй/ гэмтсэн.
  • 2019.07.14-ний 17.15 цагийн орчим Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 20км/ асфальтан замд Honda Crossroad автомашины жолооч Х нь, Toyota Prius маркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Х /29настай.эмэгтэй/ нас барсан.

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж, осол гарч байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.