Дундад зууны үеийн уран зургуудад инээмсэглэл ховор байдгийн учир

 

Дэлхийн сонгодог уран зургууд хэдэн зуун сая доллараар үнэлэгддэг ч анзаараад ажвал тэдгээр хөрөг зургууд дээрх хүмүүс инээд баясалтай байх нь тун ховор ажээ. Зохиолч Николас Жийвсийн "The Serious and the Smirk: The Smile in Portraiture" бичвэрт дундад зууны үед амаа том ангайж инээх нь тун зохимжгүй ба хээнцэр дэгжин хүмүүсийн гаргадаг үйлдэл биш байсан тухай дурджээ. 

Харин орчин цагт эсрэгээрээ сайхан инээмсэглэл нөхөрсөг, аз жаргалтай эерэг дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Магадгүй дундад зууны үеийнхэн шүд муутай байснаас ярзайтал инээмсэглэж чаддаггүй байсан байх. Гэхдээ энэ бол хий хоосон хардлага гүжирдлэг байгаагүй юм. 

 

http%3A%2F%2Fcdn

 

Нөгөө талаас бид орчин цагт зургаа авахуулахын тулд хэдхэн секунд л инээмсэглэхэд хангалттай. Харин дундад зууны үед хөргөө зуруулахын тулд хэдэн цагаар хөдлөлгүй суух шаардлагатай байсан нь гарцаагүй. Олон цагийн турш инээд алдан суух тийм ч амаргүй. Эдгээр таамаглалуудаас хамгийн чухал нь инээмсэглэсэн хөрөг зураг огт үнэлэгддэггүй байсан явдал юм.

 

http%3A%2F%2Fcdn

 

Хэрэв та санаж байгаа бол дэлхийн хамгийн алдартай зураг Мона Лизаг Леонардо Да Винчи зурахдаа хагас инээвхийлсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Өрнөдийн урлаг хөгжих явцдаа хөрөг зургуудыг хагас инээмсэглэсэн буюу мишээсэн байдалтай зурах нь түгээмэл байсан гэдгийг судлаачид хэлдэг. 

 

800px Mona Lisa

 

Ингэж инээх нь доод давхаргын энгийн ардын үйлдэл ба согтуурсан, театрын үзүүлбэрийн нэг хэсэгт л тохирох үзэгдэл гэж үздэг байв. Тухайн үедээ дээд зиндаанд багтдаггүй энгийн ардын дунд байсан Жан Стийн, Франц Халс, Гэрит ван Хонторст зэрэг уран бүтээлчид язгууртнуудаас зөрж өөрсдийн уран бүтээлдээ инээмсэглэлийг түлхүү оруулсан байдаг ажээ.

 

http%3A%2F%2Fcdn

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.