Дайчин бүсгүй Мулан эргэн ирлээ

 

Уолт Диснейн 1998 онд дэлгэцэнд гаргаж байсан Мулан хүүхэлдэйн кино бүрэн хэмжээний уран сайхны кино болон эргэн иржээ. Кино компанийн зүгээс цоо шинэ Муланы анхны сурталчилгааны  трэйлерийг хүргэж байна. Өмнөх ангиудаас ялгаатай нь дуу хөгжим, галт луу, Хүннүгийн армийн зэрлэг толгойлогч шинэ кинонд гарахгүй ажээ. Мулан бол Диснейн хийсэн Үнсгэлжин, Аладдин, Гоо үзэсгэлэн ба араатан зэрэг хүүхэлдэйн кинонуудын адил нэрд гарсан Хятадын дайчин бүсгүйн түүх билээ. Тиймээс Хятадын зах зээлд ашиг орлого ихтэй байна гэж тооцсон учраас кино компани 300 сая ам.долларыг гар таталгүй зориулж байгаа гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Гэвч Хятадын Засгийн газар Диснейн олон бүтээлийг гаргахаас татгалзсаар ирсэн. Хятадын домогт дайчин бүсгүй Хуа Муланы дүрийг жүжигчин Ифей Лю бүтээх ба ирэх 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр дэлхийн нээлтээ хийхээр төлөвлөжээ. 

 

5a1f02a13339b053038b45fa 750 375

MV5BZWM3N2Q2YWYtZDUxMS00Yjc1LWE2ZWEtNTE1YmU1MmJhZTliXkEyXkFqcGdeQXVyMTkxNjUyNQ@@

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.