Багц усан үзмийг 11,000 ам.доллараар худалдаж авчээ

 

Японы Ишикава мужийн Каназавад дуудлага худалдаагаар багц усан үзмийг 11,000 ам.доллараар зарсан байна.

Уг сортын усан үзмийг 12 жилийн өмнө худалдаанд гаргаснаас хойш хамгийн өндөр үнэ хүрч буй явдал гэдгийг дуудлага худалдааг зохион байгуулагчид ярьсан байна. Мөн шинэ эзэн хаан Нарухито хаан ширээг залгамжилж Рэйва эрин эхэлснээс хойш анхны дуудлага худалдаа гэдгээрээ онцлог болжээ.

Гүн улаан өнгөтэй усан үзмийн сортыг Ишикавад ургуулж 2008 онд зах зээлд худалдаалжээ. Өөрөөр хэлбэл нэр хүндээ таниулах маркетингийн шинэ арга болон хөгжжээ.

 

http%3A%2F%2Fcdn

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.