Хятадын тагнуулаас бэлэг авсан албан тушаалтанд 3 жил хагасын хорих ял оноов

 

АНУ-ын Төрийн департаментад 1999 оноос хойш олон улсын харилцаа хариуцан ажиллаж байсан хатагтай Кэндэс Клайбөрнд 40 сар буюу гурван жил дөрвөн сарын хорих ял, 40,000 ам.долларын торгууль оноох шийдвэрийг шүүхээс гаргажээ. Түүнийг Хятадын тагнуулын албаны офицеруудад мэдээлэл худалдаж хариуд нь үнэтэй тансаг бэлэг авсан гэж буруутгасан байна.

Хатагтай Клайборн Хятадын тагнуулын хоёр ажилтнаас цахилгаан бараа, амралтын эрх, бүрэн тавилгатай орон сууц, гэр бүлийн гишүүнээ Хятадын загварын сургуульд үнэ төлбөргүй сургах эрхийг бэлгэнд авсан хэргээр 2017 онд шалгагдаж эхэлжээ.

 

hb43rj3dzfu21

 

Төрийн албан тушаалтан байсан эмэгтэйд оноосон ял нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагаа умартсан бөгөөд Хятадын тагнуулын үйл ажиллагаа үргэлжид заналхийлсээр байгаа цаг үед Америкийн иргэд үйл хөдлөлөө хянах хэрэгтэй гэдгийг харуулж буй үйлдэл гэж Холбооны мөрдөх товчооны Вашингтон дахь салбарын дэд захирал Жон Селлек мэдэгджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.