СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Эрдэнэ: Сонгогчдын олонх нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргавал чуулганааар хэлэлцэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Ингэхдээ дараах тохиолдолд 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:

- гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
- гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;
- Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;
- гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
- гишүүнийг эгүүлэн татах саналыг тодорхой тооны сонгогч иргэд гаргасан тохиолдолд Чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцохоор тусгажээ. 

Харин гишүүнийг эгүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогч иргэд санал гаргасан бол уг асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцно. Учир нь нэгэнт сонгогч иргэдийн олонх нь сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татах санал гаргасан бол уг асуудлыг Улсын Их Хуралд дахин хэлэлцэх, цааргалах шалтгаан эрх мэдэл байхгүй гэж үзжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.