АНУ-ын Засгийн газар Тайваньд зэвсэг нийлүүлэхээр болов

 

Америк, Хятадын худалдааны дайн үргэлжилсээр байгаагийн зэрэгцээ Тайванийг өөрийн бүрэлдэхүүн гэж үздэг Бээжингийн эсэргүүцлийг үл тоон Цагаан ордны эрх баригчид Тайпейд 2,2 тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээг дэмжлээ.

Уг шийдвэрийг дэмжихээс сарын өмнө Хятадын Гадаад хэргийн яамнаас АНУ-ыг Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг уриалж, энэ шийдвэр нь хоёр орны харилцааг сэвтүүлсэн тун ноцтой үйлдэл болохыг анхааруулсэн юм.

Хятадын Засгийн газар Тайванийг хүссэн цагтаа хүч хэрэглэн нэгтгэхэд бэлэн гэж олон улсын шинжээчид үздэг. Тиймээс  Америк, Тайваний харилцааг эртнээс шүүмжилж зэмлэсээр ирсэн юм.

Пентагоны зүгээс энэ удаагийн наймаа бүс нутагт тогтворгүй байдалд хүргэх хэмжээний аюул учруулахгүй гэдгийг мэдэгджээ. Тайваний удирдагчийн ажлын алба Америкийн Засгийн газар зэвсэг нийлүүлэхээр болсонд талархлаа илэрхийлсэн байна.

 

 107799639 0df94475 a4de 44fe a3dd 109c76457d00

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.