Монголд анх удаа хөөсөн шилээр хийсэн дулаан алдагдалгүй байшинг танилцууллаа

 

Монголд анх удаагаа хөөсөн шилээр жилийн дөрвөн улиралд амьдарч болох зөөврийн байрыг барьснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2012-2014 онд хэрэгжүүлсэн “Эх орны түүхий эд ашиглан шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи” цөм технологийн төслийн хүрээнд .

IMG 1463 livetv

 Европын зарим орнуудад хөөсөн шилийг ашиглан барилгын суурь, хана, дээврийн дулаалга зэрэгт ашиглагдагч шилээ хөөлгөх технологи нь нууц байдаг байна.

Гэхдээ манай улсын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийсний үр дүнд шил хөөлгөх өөрсдийн технологийг боловсруулан дулааны алдагдалгүй, дуу чимээ тусгаарладаг, ус чийг, галд тэсвэртэй зах зээлд борлуулж буй цагаан шохойн блокоос хэд дахин нимгэн хөөсөн шилэн блок буюу барилгын материал гарган авчээ.

“Хөөсөн шил”-ийн 94-96 хувь нь хаягдал шил, үлдсэн нь хаягдал шохой, элс, нүүрс зэрэг ажээ. 4х6 м хэмжээтэй байшинг барихад 60 см кв, 10 см зузаантай 60 гаруй ширхэг “хөөсөн шил” ашигласан байна. Нийт 1 орчим тонн жинтэй тус “хөөсөн шил”-үүдийг 1800 хаягдал архины шилээр хийжээ.

IMG 1476 livetv1

IMG 1489 livetv

“Тодруулбал, 6*4 хэмжээтэй 24 метр.кв уг зөөврийн орон сууцны хана, тааз, шал зэрэгт 20 см зузаантай хөөсөн шилэн блокоор баригдсан. Өөр ямар нэгэн хөөсөнцөр зэрэг дулаалгын материал ашиглаагүй. . Үнийн хувьд цагаан блокоос нэг дахин үнэтэй байгаа ч хоёр дахин илүү чанартай гэсэн үг” хэмээн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан Т.Төмөрхуяг дурдлаа.

IMG 1472 livetv

IMG 1466 livetv

IMG 1483 livetv

Хөөсөн шилийг хаягдал шилийг хайлуулан тусгай хөөлгөгч ашиглан гарган авдаг байна.

Уг хөөсөн шилийг хэрэглэгч хүсэх юм бол ямар ч хэлбэрээр гаргуулан хийлгэх боломжтой ажээ. Хөөсөн шилэн дулаалгын материал м.кв нь /10 см зузаантай/ ХБНГУ-д 40-60 евро, БНХАУ-д 14-30 ам.долларын үнэтэй бөгөөд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс 1 м куб блокны үнийг 260000 төгрөг байхаар тооцоо гаргасан байна. .

 IMG 1489 livetv1

IMG 1478 livetv

IMG 1464 livetv

IMG 1476 livetv

IMG 1479 livetv

IMG 1491 livetv

IMG 1485 livetv

IMG 1465 livetv

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.