Snowball тоть бүжгийн 14 төрлийн хөдөлгөөн дэглэснийг судалж тогтоожээ

 

Хэрэв та санаж байгаа бол 10 гаруй жилийн өмнө 2007 онд Snowball нэртэй австрали тотины бүжиглэж буй бичлэг цахим ертөнцөд тархаж олон хүний хайр эгдүүг төрүүлж байсан юм.

Ан амьтан судлаачид Snowball тотины хөдлөгөөн бүрийг дахин судалж түүний бүтээлч ур чадварыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Ухаалаг авьяаслаг тоть өөрт тохирсон бүжгийн 14 төрлийн хөдлөгөөн дэглэсэн гэж үзсэн байна. Авьяаслаг бяцхан шувуу хөл толгойгоо өөрийн гэсэн хэв маягтайгаар хөдөлгөж зарим дуучид бүжигчдийн хийдэг алдартай хөдлөгөөнүүдийг сурсан байжээ.

Бид бусад амьтад ч мөн танин мэдэх, аливааг мэдрэх чадвартай гэдгийг үүнээс харж болно хэмээн судлаачид ярьсан байна.

 

 

Мөн зарим амьтад ч сургуулилалт хийвэл хөгжмийн аянд тохируулан бүжих чадвартай байдаг. Муур, нохой, сармагчин зэрэг нийтлэг тэжээвэр амьтдаас гадна дуу чимээ сонсох онцгой чадвартай тоть, далайн гахай, зааныг нэрлэж болох юм. Snowball эхэндээ дууны аянд тааруулж хэмнэлтэйгээр хөлөө товшилж байгаад аажмаар бүжгийн хөдлөгөөн хийж сурсныг судлаачид тогтоожээ.

 

3500

 

Эх сурвалж: www.thaguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.