ВИДЕО: Калифорни мужид удаа дараалан газар хөдөлж онц байдал зарлалаа

 

Калифорнийн Сакраменто хотоос Мексик хүртэл газар хөдлөлтийн чичирхийлэл өнгөрсөн бямба гарагт хоёр дахиа мэдрэгдсэн ба мужийн захирагч Гэвин Ньюсом онц байдал зарлаж дахин газар хөдөлж болзошгүй тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ. Газар хөдлөлтөд өртсөн бүсэд байшин барилга нурж шатсан, зам талбай эвдэрч хэмхэрсэн, ус хий дамжуулах хоолой задарсан байдалтай байна.

 

3500

maxresdefault

190706003703 02 house fire ridgecrest earthquake friday super tease

 

Гэвин Ньюсом “өдөр шөнө ялгалгүй ядарч цуцахыг ажралгүй ажиллаж байгаа хүн бүрт баярлалаа, калифорничууд бид дараагийн газар хөдлөлтад байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ. Мужийн захирагч Ерөнхийлөгчид хандан онц байдал зарлах хүсэлт илгээсэн байна. Хэрэв

Өнгөрсөн долоо хоногт Калифорнид 6,4 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 34 цагийн дараа 7,1 магнитудын хүчтэйгээр дахин газар хөдөлсөн. Одоогоор  иргэд гэмтэж шархадсан болон амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

5d20ab5621a8611269175622 750 562

 

Шинжээчдийн үзэж байгаагаар долоо хоногийн дотор хоёр удаа дараалан зургаагаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөх нь 10-т нэг удаа тохиолддог байгалийн онц үзэгдэл юм. Түүгээр зогсохгүй өмнөд Калифорнид 20 жилийн дараа анх удаа зургаа хүртэл магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тиймэс ойрын хугацаанд дахин ийм зүйл тохиолдох магадлал өндөр гэж газарзүй судлаачид анхааруулж байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.