Египетийн фараон Тутанхамуны хулгайлагдсан баримлыг 6 сая ам.доллараар зарав

 

Лондоны Кристийс дуудлага худалдаагаар Египетийн фараон Тутанхамуны 28 см өндөр баримлыг зургаан сая ам.доллараар худалджээ. Каирын эрх баригчид уг баримлыг хулгайн замаар нутгаасаа алдсан гэж үзэж байгаа тул дуудлагаар худалдахыг эсэргүүцэж эргүүлж авахыг шаардсаар байсан юм.

Дуудлага худалдааны дараа худалдан авагчийн нэрийг нууцалсан байна. Египетийн Эртний эдлэлийн яамнаас Кристийс дуудлага худалдааны ордон болон НҮБ-ын Дэлхийн өв соёлыг хамгаалах газарт хандан зарж борлуулахгүй байх хүсэлтийг илгээжээ.

 

http   cdn

 

Уг баримал нь ердөө есөн настайдаа фараон болсон залуу Тутанхамуны дүрийг буулгасан маш ховор эд өлгийн зүйл юм. Тутанхамун 19 нас хүртлээ 10 жилийн хугацаанд буюу МЭӨ 1333-1323 он хүртэл хаан ширээнд суусан билээ.  Нил мөрний сав Хаадын хөндий дэх түүний бунхнаас баримлыг бусад эд өлгийн зүйлс түүхийн үнэт олдворуудын хамт олж байжээ.

 

http   cdn

 

Кристийс дуудлага худалдааны ордон олон улсын үзэсгэлэнд танилцуулах хүртэл Египетийн эрх баригчид сураглаж, санаа тавиагүй гэсэн байна. Гэсэн ч э. Уг баримлыг 1988 онд Луксор хот дахь музейгээс хулгайлагдсан ба эргэн олдож эх нутагтаа буцаж ирэхэд бэлэн болсон байсан гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.