Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 5000 айл байгаа ч 972 нь л байранд орно
Яг одоо Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Түрээснийн орон сууцны журмыг хэлэлцэж байна. Энэ жил “Буянт-Ухаа” цогцолборт 972 айлыг түрээсийн орон сууцанд хамруулна. Зөвхөн Улаанбаатар хотод 2015 оноос хойш түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 5000 орчим иргэн/айл/ бүртгүүлжээ. Гэвч тэднээс ердөө 972-ыг нь түрээсийн орон сууцанд хамруулах юм. Тиймээс яг ямар журмаар хамруулах вэ гэдэг асуудал тулгарч байна
Энэ удаад түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци хариуцан ажиллах юм. Хэзээ, ямар журмаар иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх талаар эргэн мэдээлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.