Зураач Ж.Мөнхжаргалын бүтээл Тайваньд дэд байрт шалгарлаа

М.Мөнхжин

. Зохион байгуулагч талын зүгээс өгч буй шагналын хэмжээ 2600 ам.доллар бөгөөд түүнийг Тайваньд хүрэлцэн очиж шагналаа гардан авахыг албан ёсоор урилаа. Зураач Ж.Мөнхжаргал Монгол улсын СУИС төгссөн, бүтээл нь гол төлөв домог, түүх, шашин, байгаль орчноор дамжуулж хүн, байгалийн харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Зураач өмнө нь олон улсын үзэсгэлэнд уригдаж орж байсан туршлагатай, энэ удаа түүнийг Монголын Урлагийн зөвлөлөөс санал болгож оролцуулсан. Да дун урлагийн үзэсгэлэнгийн шүүгчдийн зөвлөлөөс Ж.Мөнхжаргалын усан будгийн зургийн арга техник гайхалтай өндөр хөгжсөн, агуулгын хувьд нэн онцгой, уламжлалт зураг, шашны бэлгэдэл зэргийг уран төгс илэрхийлж чадсан гэж дүгнэжээ.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Монгол улсын асар баялаг соёлын өв дурсгал, уламжлалт нүүдлийн соёл иргэншил болон зан заншил нь монголчуудын бүтээлийг нэн өвөрмөцөөр илтгэх суурь болдог гэлтэй, энэ жил Монгол улсаас хоёр дахь жилдээ оролцож байгаа хэдий ч эхний гурван байрын нэгийг эзэлнэ гэдэг үнэхээр бахархалтай явдал юм. Төлөөлөгчийн газрын зүгээс ч Монголын уран бүтээлч анд нөхдөдөө тэмцээнд амжилттай оролцон Тайванийн төдийгүй дэлхийн олон орны хүмүүст Монгол уран бүтээлчийн чанар чансаа, өнгө төрхийг батлан харуулсанд талархал илэрхийлье” гэжээ.

55823715 369987376928837 1203697256520220672 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.