ВИДЕО: МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэг
БНХАУ-ын Гуанжу хотноо жүдо бөхийн Мастерс-2018 тэмцээн эхний өдрийн барилдаанууд дууслаа.
Өнөөдөр манай бөхчүүдээс 9 шилдэг жүдоч дэвжээнд гарч дараах амжилтыг үзүүллээ.
Эрэгтэйчүүдийн -60кг: МУГТ Д.Амартүвшин Хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -66кг: ОУХМ Д.Алтансүх Хүрэл медаль
Шагналт 5 дугаар байранд МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Одбаяр нар орсон бол шагналт 7 дугаар байранд ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Д.Сумьяа, МУГТ Б.Мөнгөчимэг нар шалгарлаа.
Маргааш манай 4 шилдэг жүдоч дэвжээнээ гарна. www.livetv.mn хамт олон шууд дамжуулалт явуулахаас гадна монгол бөхчүүдийнхээ талаарх мэдээ, мэдээллийн шуурхай дамжуулахаар ажиллаж байна.
МУГТ Д.Амартүвшингийн хүрэл медаль хүртсэн барилдааны бичлэг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.