Төрийн соёрхолт, дуучин Д.Болд АНУ-д аялан тоглоно
Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд “12 Ертөнц” тав дахь бие даасан тоглолтоо АНУ-д амьдран суугаа үзэгч олондоо хүргэхээр хүлгийн жолоо залахад бэлэн болжээ. АНУ-ын таван хотод тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд хамгийн эхний тоглолтоо Чикаго хотод энэ сарын 13, 14-нд хийхээр болсон байна.
- Чикаго хотод энэ сарын 13, 14-нд
- Вашингтон ДС хотод энэ сарын 19-нд
- Сан-Франциско хотод энэ сарын 21-нд
- Лос Анжелес хотод энэ сарын 27-нд
- Сиетл хотод энэ сарын 27-нд
Тоглолтын тасалбарыг www.plus976.com цахим хаягаар худалдан авах боломжтой. Дуучин Д.Болдын хувьд өнгөрсөн хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл Европын орнуудаар аялан тоглолт хийсэн билээ. Дуучин маань Европын 11 улсын 12 хотод 13 тоглолт хийснээс гадна Өмнөд Солонгос улсын Бусан, Сөүл хотууд, Австрали тивийн Сиднэй хот мөн Япон улсын Токио хотуудад өөрийн бие даасан “12 Ертөнц” тав дахь бие даасан тоглолтоо тус улсуудад амьдарч буй монголчууддаа толилуулсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.