Ирэх долоо хоногоос Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

 

УИХ-ын гишүүдийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулын төслийг иргэд, сонгогчдод танилцуулах томилолт дуусч, төслийн дараагийн хэлэлцүүлгүүдээ ийнхүү үргэлжлүүлж эхэлжээ. 

Харин маргааш буюу даваа гаригт 

- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мөн хэлэлцэнэ. Ер нь ирэх долоо хоног тэр чигтээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга захирамж гаргаж УИХ-ын чуулганы хуралдааныг 07-р сарын 10 хүртэл сунгасан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.