Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай хоёр бөх хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай хоёр бөх хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн Ази тивийн аваргаас манай хоёр бөх хүрэл медаль хүртлээ

 

Б.Отгонбаяр манайхны хоёр дахь медалийг хүртлээ

Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Отгонбаяр

74кг жинд 23 хүртэлх насны Азийн тивийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр Монголын эрэгтэй бөхчүүдийн эхний хүрэл медалийг авчирлаа.
Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан. Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүлээ.

ОУХМ Г.Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн гурав дахь медаль, хоёр дахь хүрэл медалийг авчирлаа

Ази тивийн аваргын хүрэл медальт Г.Ганхуяг

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 23 хүртэлх насны дэлхийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.
Г.Ганхуяг 1/8 шигшээд Европын залуучуудын аварга болж, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлж байсан Кыргызстаны дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөр ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд торолгүй шалгарснаар дагах барилдаан гарав. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо.
Хэрэв та манай бөхчүүдийн барилдааныг нөхөж үзэхийг хүсвэл энд, энд дарна уу. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн барилдаан эхэлнэ. Манай сайт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлсээр байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0