Өнөөдөр МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдана
Өнөөдөр МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдана

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. 

Өчигдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас найман бөх барилдснаас эмэгтэйчүүдйин -52кг жинд барилдсан дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өөрийн үндсэн жингийн дээд жиндээ буюу -52кг жинд дараах барилдаануудыг хийж мөнгөн медаль хүртсэн юм. М.Уранцэцэг гавьяатын гайхалтай бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдөр тэмцээн хоёр дахь өдрөө эмэгтэйчүүдийн 63кг, 70кг, эрэгтэйчүүдийн 73кг, 81кг жингийн барилдаануудаар үргэжлэн явагдах ба манайхаас гурван жинд МУГТ Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдах юм.  

Эмэгтэйчүүдийн -63кг жинд “Женко” клубийн тамирчин Ц.Сүнжидмаа эхний тойрогт БНХАУ-ын Жин Тантай барилдах оноолт гарчээ. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсгийг ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр тэргүүлэн бариллдах тул эхний тойрогт гоц мөргөсөн бол В хэсэгт “Женко” клубийн тамирчин Г.Чойжилсүрэн эхний тойрогт Гүржийн Бека Шавдатуашвилитэй барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Мөрренцэн эхний тойрогт Йорданы жүдоч Бейкэр Алзиданийнтэй барилдах оноолт гарчээ. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт

Өнөөдрийн тэмцээн Улаанбаатарын цагаар 15:30 цагт урьдчилсан барилдаануудаар эхлэн явагдана. Манай сайт уламжлал ёсоор бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлнэ. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0